Мөнх ТэнгэрMunkh Tenger Монгол аялалMongolia
НүүрHome АяллуудJourneys Бидний тухайAbout Холбоо барихContact
Тал нутагт буусан малчин айлын гэр, ард нь уулс

Зочноо гэрт орж ирсэн мэт угтдагSeven people, one country we know well

Улаанбаатарт төвтэй долоон хүний баг. Гурав нь хөтөч, хоёр нь жолооч, нэг нь гэрэл зурагчин, нэг нь захиалга хариуцна. A seven-person team based in Ulaanbaatar: three guides, two drivers, a photographer and the person who answers your email.

Бидний түүхOur story

2014 онд Батаа, Оюунаа хоёр нэг хуучин ГАЗ-66, хоёр майхтай эхэлсэн. Анхны зочид нь Батаагийн сургуулийн найзууд байсан бөгөөд Хөвсгөл рүү явах замдаа хоёр удаа эвдэрч зогссон юм.

In 2014 Bataa and Oyunaa started with one old GAZ-66 and two tents. Their first guests were friends of Bataa's from school, and the van broke down twice on the way to Khuvsgul.

Тэр цагаас хойш бид зориуд өсөөгүй. Жилд 40 орчим аялал хийдэг, ихэнхийг нь Батаа, Тэмүүжин хоёр өөрсдөө хөтөлдөг. Ингэснээр зочин бүрийн нэрийг мэдэж, буцахад нь ямар байсныг сонсох цаг гардаг.

Жижиг байхын шалтгаан энгийн. Арван хүнтэй бол айлын хашаанд багтана, гуч бол багтахгүй.

We have not grown much since, and that is deliberate. We run around forty departures a year, and Bataa or Temuujin guides most of them himself. It leaves time to learn everyone's name and to hear how the trip went before they fly home.

The reason for staying small is practical. Ten people fit inside a family's yard. Thirty do not.

  • БатааТэрэлжид өссөн, 12 жил хөтөчGrew up in Terelj, guide for 12 years
    Үүсгэн байгуулагчFounder and guide
  • ОюунааАяллын төлөвлөлт, зочны асуудалTrip planning and guest care
    Үүсгэн байгуулагчCo-founder
  • ТэмүүжинГовь, Алтайн чиглэлийн хөтөчGobi and Altai routes
    Ахлах хөтөчLead guide
  • СарнайЗахиалга, гадаад харилцааBookings and correspondence
    Аяллын зөвлөхTravel consultant

Бидний баримталдаг зүйлсWhat we hold to

Нутгийн иргэдэд шударгаFair to local people

Бид зочилдог айл, гэр баазуудтайгаа шууд ажиллаж, орлогоо шударгаар хуваадаг. Аялал тухайн нутгийн иргэдэд бодит ашиг авчрах ёстой.We work directly with the families and camps we visit and share income fairly. Travel should bring real benefit to the people who live there.

Байгальд зөөлөнGentle on the land

Бид хог үлдээдэггүй, зам харгуйгаа хүндэлдэг, бүлгээ жижиг байлгадаг. Дараагийн аялагч ч мөн адил цэвэр байгалийг үзэх эрхтэй.We leave no litter, respect the tracks we drive, and keep groups small. The next traveller deserves to see the same untouched land.

Аюулгүй байдал нэн тэргүүндSafety comes first

Манай жолооч нар олон жилийн туршлагатай, унаа бүр сайтар шалгагдсан. Алслагдсан газарт хиймэл дагуулын утас, анхны тусламжийн хэрэгсэл үргэлж дагалдана.Our drivers are seasoned, and every vehicle is checked before it leaves. In remote areas we always carry a satellite phone and a full first-aid kit.

Улаанбаатар хотын өглөөний харагдац

Хаанаас эхэлдэг вэWhere it all begins

Аялал бүр Улаанбаатараас эхэлнэ. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, гэвч хамгийн дулаахан хүмүүстэй хот. Бид таныг нисэх онгоцны буудлаас угтаж, аяллын өмнөх өдөр хамт хооллон, маршрутаа дэлгэрэнгүй тайлбарлана.

Буцах өдөр ч гэсэн бид таныг ганцааранг нь орхидоггүй. Сүүлчийн оройн хоол, дурсамжийн зураг, дараагийн уулзалтын амлалт. Бидэнтэй хийсэн аялал энд төгсдөггүй.

Every journey begins in Ulaanbaatar, the coldest capital on earth and yet a city of the warmest people. We meet you at the airport, share a meal the evening before, and walk through the whole route together.

On the day you leave we do not simply wave goodbye. A last dinner, a photo to remember, a promise of a next time. A journey with us does not end here.

Тал нутагт уулзацгаая Let us meet you on the steppe

Аяллаа хамтдаа төлөвлөе. Бид 24 цагийн дотор хариу өгнө. Let us plan your journey together. We reply within 24 hours.

Холбоо барихGet in touch